Энэ төслийн хугацаа дууссан байна.

"Алим " хүүхдийн үггүй жүжиг Пакистанд

Монголын хүүхдийн театрын хөгжлийг олон улсын фестивальд сурталчлан таниулах төсөл

2'780'000 ₮

Нийт босгох дүн: 27'500'000 ₮

project image

Бамбүү хүүхэд залуучуудын театр нь 2017 онд 0-12 насны хүүхэд багачуудын оюуны болон урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш 0-4 насны багачуудад гурав, 4-10 настнуудад зориулсан зургаа, 11-18 настнуудад зориулсан нэг гээд нийт 10 шинэ бүрэн хэмжээний хүүхдийн жүжиг өөрсдийн театрын тайзнаа найруулан үзэгч хүүхдүүддээ толилуулаад байна. 

2020 оны 2 сард Монгол дах ASSITEJ-ийн төвийг Бамбүү театр байгуулах санаачлага гарган ASSITEJ MONGOLIA төвийг (National center) Монголын Хүүхэлдэйн театр болон Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран үндсэн 3 гишүүнтэйгээр албан ёсоор ASSITEJ International-д бүртгүүлж олон улсын хэмжээнд Монголын хүүхдийн театрын салбарыг хөгжүүлэх олон боломжуудыг эрж, одоо явагдаж буй үйл ажиллагааг сайжруулан өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

ASSITEJ Mongolia үндэсний төв байгуулагдсанаас хойш Бамбүү театр олон улсын хүүхдийн театртай холбоотой хурал чуулган, уулзалтуудад удаа дараа оролцож монгол дахь хүүхдийн театрын хөгжлийг олон улсад таниулан дуу хоолойгоо хүргэсээр байгаа билээ. 

Тэгвэл бид энэ удаад Пакистан улсын Maas foundation-с зохион байгуулдаг 20 жилийн түүхтэй Maas international festival-д өөрсдийн “Эвтэй дөрвөн амьтан” үлгэрээс сэдэвлэсэн үггүй, хөгжимт, дуулалт “Алим” жүжгээрээ оролцохоор дэлхийн олон орны театрын уран бүтээлүүдтэй өрсөлдөн шалгарч чадсан билээ. 2024 оны 5-р сарын 8-11-ны өдрүүдэд Пакистан улсын Лахор хотод зохион байгуулагдах уг фестивальд мөн Англи, Спани, Франц, Шриланка, Стониа гэх мэт хүүхдийн театрын урлагаар тэргүүлэгч орнууд хүртэл оролцох бөгөөд Монгол улсаа төлөөлөн Бамбүү театр оролцохоор болсон нь Монголын хүүхдийн театрын хөгжилийг олон улсад таниулах томоохон боломж гэж харж байгаа юм.


Төслийн зорилго: 

  • Монголын хүүхдийн театрын хөгжилийг олон улсад сурталчлах, таниулах
  • Бамбүү театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцож туршлага хуримтлуулан цаашдаа олон улсын хүүхдийн театрын түвшний чанартай уран бүтээлүүдийг туурвиж Монгол улсынхаа үзэгч хүүхдүүдэд хүргэх
  • Бусад хүүхдийн чиглэлээр уран бүтээлүүд туурвидаг театр, хувь хүмүүст олон улсад бүтээлээ туурвих боломжийг эрэлхийлэх гүүр болох

Тэгвэл бид энэхүү зорилгоо биелүүлэхэд уран бүтээлчдийн багийн онгоцны тийзний зардал болон тайзаа газрын тээврээр явуулах зардалын хэрэгцээ шаардлага тулгарсан тул санхүүжилт өгөн биднийг дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.


Төслийн түүх

Төслийн түүх

Бамбүү театр нь олон улсын хүүхдийн театрын холбооны Монгол дахь төвийг байгуулах санаачлага гарган 2020 онд ASSITEJ Mongolia төвийг байгуулсанаас хойш энэ шугамаараа 2019 онд Дани улсын алдарт “Батида” театрыг Монголдоо урьж авчиран тус театрын 3 уран бүтээлийг монголынхоо үзэгч хүүхдүүдэд сургуулийнх нь урлагийн зааланд болон өөрсдийн театрын байранд хүргэж байсан. Мөн 2023 онд Дани улсад зохион байгуулагддаг “Aprilfestival”-д 4 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр зочилж 73 хүүхэд залуучуудад зориулсан жүжгийг үзэж 2 жүжгийг албан ёсны эрхтэйгээр Бамбүү театрын уран бүтээлчид дээр туурвих боломжтой болон амжилттай оролцсон. 2023 оны 6-р сард Бамбүү театрын гүйцэтгэх захирал Б.Төрмөнх нь Герман улсын Марбург хотноо зохион байгуулагдсан TYA Director meeting-д Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн гэх мэт энэхүү холбоогоор дамжуулан олон амжилтыг үзүүлсэн. Харин энэ удаад бид өөрсдийн жүжгээ Пакистан улсын Лахор хотод тоглохоор 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр явах болсон билээ.



photo

bamboo_theatre

Идэвхтэй: 9 өдрийн өмнө


Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

Гишүүдийн тоо 6

team member profile picture

Б. Төрмөнх

Гүйцэтгэх захирал, жүжигчин, драмын багш

team member profile picture

Б. Золжаргал

Бамбүү театрын ахлах, жүжигчин

team member profile picture

П. Одсүрэн

Жүжигчин

team member profile picture

Э. Баасандорж

Жүжигчин

team member profile picture

Т. Цэнд-Аюуш

Assitej Mongolia-н гүйцэтгэх захирал

team member profile picture

Э. Мөнхзул

Зураач

Дэмжигч

Урамшуулал 20'000 ₮

Биднийг дэмжсэнд баярлалаа


Театрт хайртай хүн

Урамшуулал 50'000 ₮

Бамбүү театрын үзвэрээс хүссэн цагтаа 1 хүүхэдтэйгээ ирж үзэх


Хүүхдийн театрт хайртай хүн

Урамшуулал 100'000 ₮

Бамбүү театрын үзвэрээс хүссэн цагтаа 1 хүүхэдтэйгээ ирж үзэх болон 2 гар урлал хийх эрх 


Ивээн тэтгэгч 1

Урамшуулал 500'000 ₮

Өөрийн тэмдэглэлт баярууд дээр 1 удаа Бамбүү театрын үлгэр амилах цагийг үнэгүй авах 


Ивээн тэтгэгч 2

Урамшуулал 3'000'000 ₮

Бамбүү театрын үзвэрүүдийг жилийн турш 1 хүүхэд үнэгүй үзэх эрх, 10 гар урлал хийх эрх, 1 удаа хүүхдийнхээ төрсөн өдрийн үйл ажиллагаа эсвэл байгууллагынхаа хүүхдүүдийн баяр дээр Бамбүү театрын Үлгэр амилах цагийг тоглуулах, Шинэ жилээр гэртээ Санта болон өвлийн өвгөн аваачих.