Энэ төслийн хугацаа дууссан байна.

Монгол вэбтүүн төсөл

"Гажууд Ертөнц" вэбтүүн төсөл

1'595'000 ₮

Нийт босгох дүн: 21'000'000 ₮

project image

Монгол улсад өрнөх үйл явдалтай вэбтүүн цувралтай болмоор байна уу?

Дэлхий дахинд нэгэнт эрчээ авч буй зурагт ном буюу манга, манхва, комикуудын зах зээлийг Монголд дэлгэрүүлэн таниулж, Монголчуудын зурагт ном\зөвхөн хүүхдэд зориулсан\ гэх хэвшмэл ойлголтыг өөрчилж, дараа дараагийн шинээр төрөх Монгол зурагт номын салбарын үүд хаалгыг нээхээр зорьж байна. Бид бүгд л манга гэхээр Япон анимэ, комик гэхээр Marvel баатруудыг хамгийн түрүүнд төсөөлдөг билээ. Тэгвэл хэдүүлээ яагаад өөрсдийн гэсэн поп соёл болон онцлогийг харуулж, таниулах зурагт номыг төсөөлдөг байж болохгүй гэж? Энэ асуултын хариулт нь "Гажууд Ертөнц" юм.


Төслийн түүх

Одоо тэгвэл төслийнхөө түүхийг хуваалцъя.

2021 онд ковидын цар тахлын үеэр комик, манга, вэбтүүн гэх мэт зурагт номууд дэлхийд эрчийг аван одоог хүртэл зогсолтгүй дэлгэрсээр байна. Түүнээс Солонгос вэбтүүн нь харьцангуй саяхан төрөн гарч ирсэн хэдий ч, хуучны акулууд болох Японы манга, барууны комикуудтай эн зэрэгцэн үү гэхээс, доор нь орохгүй байгаа нь яагаад Монголчууд ч гэсэн тэднээс суралцаж өөрсдийн гэсэн зурагт номуудыг бүтээж болохгүй гэж гэсэн бодол толгойд минь орж ирсэн юм. Үүний дараагаар зохиолоо бичиж эхэлснээр RedHero Studio-г анх байгуулав.

Ингээд 2023 онд эхний бүлэг бэлэн болж, зурагт номоо байршуулах саитаа өөрсдөө хийж www.mngs.mn гэх манга орчуулгын багийг бүтээсэн. Мөн зурагт номныхоо маркетингийг хийхийн тулд LimeHub Youtube Channel-ийг үүсгэсэн юм.

LimeHub Youtube Channel-тэй танилцах: https://www.youtube.com/@LimeHub09

MANGAS манга багтай танилцах: www.mngs.mn

Гэсэн ч цаашид хамтран зурах зураачдаа цалинжуулах үүднээс санхүүжилт босгох шаардлагатай болоод байна.


photo

bilguundalai

Идэвхтэй: 6 сарын өмнө


Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

Гишүүдийн тоо 4

team member profile picture

А. Билгүүндалай

Founder, Artist

team member profile picture

С. Эрдэнэбаяр

Editor, Artist

team member profile picture

Н. Билгүүн

Project manager

team member profile picture

Т. Батмөнх

Graphic Designer

Хандив

10'000 ₮ - 1'000'000 ₮

Энэхүү төслийг дэмжиж, Монголын вэбтүүн, зурагт номын хөгжилд хувь нэмрээ оруулсан танд баярлалаа :).