Энэ төслийн хугацаа дууссан байна.

"ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ" физикл драм

Нөхөрлөлийн үнэ цэнэ, үнэнч шудрага зан "Шадар гурван цэрэг" жүжгийн амин сүнс нь байх болно...

project image

Хугацаа дууссан

Босгосон дүн:

120'000 ₮

Зорилтот дүн: 11'100'000 ₮

Хязгаарлагдмал нөхцөлтэй

Уг төслийн санхүүжилт зорилтот дүндээ хүрээгүй учир санхүүжүүлэгч нарт буцаалт хийгдэх болно.

Урамшуулал

Дэмжлэг

20'000 ₮

Бидний зорилго, уран бүтээлийг дэмжсэнд баярлалаа

Амжилт хүсье

100'000 ₮

  1. "Шадар гурван цэрэг" физикл жүжгийн нээлтийн хос тасалбар
  2. Уран бүтээлчдийн гарын үсэгтэй тусгай постер, хамт зураг авхуулах

Жүжиг тоглогдох өдрүүдээс сонгож хүссэн өдрийнхөө хос тасалбарыг хүргүүлэн авах боломжтой бөгөөд тухайн өдрийн үзвэр дээрээ уран бүтээлчидтэй зургаа авхуулж, гарын үсэгтэй тусгай постероо авах боломжтой.

Театрт хайртай

300'000 ₮

  1. Нэг жилийн турш Про театрын бүх уран бүтээлийг хосоороо үнэгүй үзэх эрх
  2. Жүжигчдын гарын үсэгтэй тусгай постер
  3. Мерчендайз бүтээгдэхүүн-1ш

Дээрх урамшуулалыг жүжгийн нээлтийн үйл ажиллагааны урилгатай хамт танд хүргэж өгөх болно

Нөхөрлөл мандтугай

500'000 ₮

  1. Хоёр жилийн турш Про театрын бүх уран бүтээлийг гэр бүлээрэй үнэгүй үзэх эрх
  2. Мерчиндайз бүтээдэхүүн 2ш
  3. Жүжигчдын гарын үсэгтэй тусгай постер.

Дээрх урамшуулалыг жүжгийн нээлтийн үйл ажиллагааны урилгатай хамт танд хүргэж өгөх болно

Ивээн тэтгэгч

5'000'000 ₮

"Шадар гурван цэрэг" физикл жүжгийн хүрээнд хийгдэх бүх контентуудад байгууллагын лого байрших, мэдээллийн сувгуудаар байгууллага, бүтээгдэхүүнээ сурталчлуулах, 2024 онд Про театрын бүх уран бүтээлийг үзэх, Про театртай хамтарсан мерчиндайз бүтээгдэхүүн гаргах г.м...

Оросын холбооны Улсын Санкт Петербург хотын Театр урлагийн академийг жүжигчин найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн нэг ангийн залуучууд хамтран 2022 онд Про театрыг байгуулсан бөгөөд Монгол ардын үлгэрээс сэдэвлэн “Эрхий мэргэн” хүүхдийн жүжиг, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг, Германы алдарт үлгэрч Э.Хоффманны “Щелкунчик цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлүүдийг тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгосон.


Төслийн түүх

Бид 2024 онд “Шадар гурван цэрэг” физикл жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн ижил нэрт романаас сэдэвлэн тайзны бүтээл болгохоор ажиллаж байна.

Тус жүжгийн хувцас жижиг хэрэглэлийн үйлдвэрлэлийн зардлын тодорхой хувийг олон нийтээс хандив цуглуулж бүрдүүлэхээр ажиллаж байна.

"Шадар гурван цэрэг" роман бол Александр Дюмагийн бичсэн сонгодог түүхэн роман юм. Анх 1844 оны 3-р сараас Францын "Le Siècle" сонинд цувралаар хэвлэгдэж улмаар бүрэн хэмжээний роман болж уг романаас сэдэвлэн бүтээсэн тайзны жүжиг, телевизийн олон ангит кино, Уран сайхны кино маш эхээр хийгдэж үзэгчдэд хүрснээр уг зохиол Дэлхийд алдаршсан юм.

Уг зохиолд эрэлхэг зоригт Д'Артанъян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байх болно.

Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д'Артанъян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар  жүжиг эхэлнэ.  

 Тэд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдийч  НӨХӨРЛӨЛийн үнэ цэнэ , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж үзэгчдийг сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.

Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

О.Итгэл

Ерөнхий найруулагч

team member profile picture

Б.Даваасүрэн

Жүжигчин

team member profile picture

Б.Билгүүн

Гүйцэтгэх продюсер, жүжигчин

team member profile picture

З.Булган

жүжигчин

team member profile picture

Э.Бул-Эрдэнэ

Жүжигчин

team member profile picture

С.Баянмөнх

Жүжигчин

team member profile picture

О.Самданпүрэв

жүжигчин

team member profile picture

А.Ариунхишиг

жүжигчин

lottery-button