Амарбаясгалант хийд нь Монголын архитектурын түүхэн хөгжлийн тодорхой нэг үеийг төлөөлж байгаа бодит гэрч төдийгүй Өндөр гэгээн Занабазарын намтар түүхтэй холбоотой учраас түүх, нийгэм, соёл, урлагийн хосгүй үнэт монголын архитектурын өв юм.
Түүхийн үнэт соёлын өв, бурхан шашны судар, ном, бурхад, архитектурын хийц зэргийг он удаан жил хадгалах, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор "NCD Group"-ийн санаачлагаар "Азура Архитектс" ХХК-тэй хамтран өөрсдийн харилцагч байгууллагууд түншүүдээ уриалан өв соёлоо хамгаалж, хойч үедээ үлдээх зорилгын дор түүх, соёлын хосгүй үнэт өв болох 298 жилийн түүхтэй Амарбаясгалант хийдийн цогчин дуганы гэрэлтүүлгийг шинэчлэх, гадна тохижилтын сэргээн засах (1-р шат) төслийг хэрэгжүүлсэн.
Амарбаясгалант хийдийн "Бурхдыг гэрэлтүүлж өв соёлоо хамгаалъя" төслийн II-шатанд Маналын сүм, I, IV богдын сүм, Майдарын сүмүүдийн гэрэлтүүлгийн ажлуудыг Fundea.mn-ээр босгох санхүүжилтээр хийх бөгөөд 2023 оны нэгдүгээр сард Нархажидын сүм, Түнэлха сүм, Аюушын сүм, Махранзын гэрэлтүүлгийн санхүүжилтыг босгож 2024 оны 7-р сарын 1-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.