Энэ төслийн хугацаа дууссан байна.

БУРХДЫГ ГЭРЭЛТҮҮЛЖ ӨВ СОЁЛОО ХАМГААЛЪЯ: 2-Р ШАТ

Амарбаясгалант хийд Mонгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших бурхан шашны томоохон хийд юм. Манжийн хааны зарлигаар өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед их хүрээ байрлаж байсан байгалийн үзэсгэлэн цогцолсон газрыг сонгон Амарбаясгалант хийдийг 1726 онд бүтээн байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө 298 жилийн түүхтэй. Уг хийд нь дорнын уламжлалт модон барилгын өвөрмөц хэв загварыг хадгалсан бөгөөд хийдийг бүтээхдээ зөвхөн эргэн тойрны байгалиас материалыг нь авч нэг ч хадаас оролцуулалгүй бүтээн байгуулжээ. Хийдийн төв дуган болох Цогчин дуганы 2-р давхрын дээвэр нь задгай хийцлэлтэй бөгөөд дээврээс борооны усыг цуглуулан гадагшлуулдаг системтэйгээр 300 гаруй жилийн өмнө бүтээн байгуулсан монголын эртний түүх, соёл урлаг, архитектурын хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар юм. Анхдугаар Богд Занабазар нь дорно дахины уран барилгын ухааныг Монголчуудын үндсэн сууц гэр, асар, цацар зэрэг монголын уламжлалт хэв загварт оруулах, үндэсний архитектурын хэв маягийг буй болгоход их анхаарч, тэг дөрвөлжин Цогчин дуганы зургийг зохиосон нь хожмын монголын архитектурын хэв маягийн үндэс болсон юм. 2014 онд UNESCO-гийн Соёлын өвийн урьдчилсан жагсаалтад Амарбаясгалант хийд бүртгэгдсэн байна.

3'056'110 ₮

Нийт босгох дүн: 108'801'824 ₮

project image

Төсөлтэй холбоотой тодруулах зүйл гарвал хэрхэн холбоо барих вэ?

barmidaz.foundation@gmail.com имейл хаягаар холбогдоно уу

Багц авсан бол урамшууллаа хэрхэн авах вэ?

Багцаас сонгон хандив өгсөн нөхцөлд бид таны холбогдох мэдээллийн дагуу тантай ажлын 1-2 хоногт холбогдсоноор таны урамшууллыг баталгаажуулах юм.


photo

barmidaz

Идэвхтэй: 10 сарын өмнө


Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

Гишүүдийн тоо 2

team member profile picture

Ц.Ванчигмаа

Бармид Аз Сан - ТУЗ-ын дарга

team member profile picture

Ц.Ганбаяр

Invescore Property

Хандив

5'000 ₮ - 5'000'000 ₮

"Бурхдыг гэрэлтүүлж өв соёлоо хамгаалъя" төсөлд хандив өргөсөн танд баярлалаа. Бусдад хийсэн буян тань буцахдаа бороо шиг асгарах болтугай Хүндэтгэсэн Бармид Аз Сан